“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

 

 

БСШУС-ын сайд асан Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нар 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Олон улсад магадлан итгэмжлүүлсэн сургалтын хөтөлбөртэй  “Этүгэн” их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан билээ. 

 

Одоогоос 10 гаруй жилийн өмнө коллежийн статустай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ их сургууль болон өргөжжээ. Эрүүл мэнд, сувилахуй, төрийн захиргаа, бизнесийн удирдлага, инженерчлэлийн чиглэлээр тус сургуульд нийт 4000 гаруй оюутан одоогийн байдлаар  суралцаж байна.

 

 

Түүнчлэн 200 орчим багш, ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байгаа гэв. БСШУС-ын сайд асан  Ж.Батсуурь тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгаад нь тус хамт олонд талархал илэрхийлэв.

 

 Түүнчлэн оюутан залууст хандаж “Сурсан шиг суралцаж, эзэмшсэн мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж ажиллаарай”. Монгол Улсын шилдэг сургалтын орчинтой сургуулиар шалгарсан тус сургуулийн хамт олон ОХУ, Япон, БНСУ зэрэг олон улсад нэр хүнд бүхий их сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна.

 

                                                                                                                              

 

 

 

 

                                                                                                                                                                                   Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)