Ахлах ангийнхны сурах бичгүүд хэвлэлтээс гараагүй байна

 

        Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургууль, цэ­ цэрлэгийн 85 хувьд хичээ­ лийн шинэ жилийн бэлтгэл ямар байгааг шалгажээ. Тус шалгалтаар 235 зөрчил илрүүлж 175-ыг нь газар дээр нь арилгуулж, зөвлөгөө өгсөн байна. Шалгалтын үеэр барилга, байгууламжтай холбоотой цөөнгүй зөрчил илэрчээ. Тухайлбал, 126 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн аваагүй, Сонгинохайрхан дүүргийн 228 дугаар цэцэрлэг болон 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга, 42 дугаар сургуулийн спорт заалны хана шалны засварын ажил удаашралтай байгаагаас хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө амжих боломжгүй болоод байгаа аж. Мөн “ЭрдмийнОргил” цогцолбор сургуульд багшлах эрхгүй дөрөв, 119 дүгээр сургуульд хоёр багш ажиллаж байгаа зөрчил гарсан байна. Үүнээс гадна 5, 11, 24, 84 дүгээр сургуульд бага ангийн, технологи, математикийн мэргэжлийн багш нар дутмаг байгаа аж. Шалгалтын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын хэлтэсийн дарга Д.Цэнд-Аюуш “Мэргэжлийн хяналтын байгууллагын энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөө, удирдамжийн дагуу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах ажлын хүрээнд боловсролын, эрүүл ахуйн, барилгын техникийн, хүнс­ ний чанар стандартын хяналтын улсын 33 байцаагчид хамтран одоо­ гийн байдлаар ерөнхий боловсролын 20 сургууль, 55 цэцэрлэгийг буюу 85 хувийг шалгалтад хамруулсан. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил 90 хувьтай хангагдсан байна” гэж ярив. Харин улсын ахлах байцаагч С.Лхагвадулам “Хамгийн их зонхилж байгаа зөрчил нь сургууль цэцэрлэгийн засварын ажил байна. Тэгвэл одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй зургаан хороо, сургуульгүй 35 хороо байна. Үүний улмаас 118, 134, “Эрдмийн-Өргөө”, “Голомт” цогцолбор сургуулиуд гурван ээлжээр хичээллэх аж. Шалгалтын үеэр мөн Ерөнхий боловсролын сургуулийн ном сурах бичгийг хэрхэн хангаж байгаа талаар тандалт хийсэн байна. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс бүрэн олгодог. Харин 6-12 ангийн хүүхдүүдийн сурах бичгийг худалдаалж байгаа гэнэ. Гэвч одоог хүртэл 10, 11 ангийн сурах бичгүүд хэвлэлтээс гараагүй байгаа аж. Тийм учраас сурах бичиг хэвлэлтээс гарах хүртэл хуучин ном ашиглахаар болж байна.

 

Сонирхуулахад тус хэлтсээс өнгөрсөн хавар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 52, төрийн бус өмчийн 70 цэцэрлэгийг хамруулан төлөвлөгөөт шалгалт хийсэн билээ. Энэ үеэр төрийн бус өмчийн 34 цэцэрлэгийн эрхлэгч сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй зөр­ чил илэрч байв. Үүнээс гадна төрийн бус өмчийн цэцэрлэгийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй, 59 хувь нь багшлах эрхгүй, 56 хувь нь туслах багшийн сургалтад хамрагдаагүй байв.

 

Д.Булган

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)