БЗД-ийн 24-р хорооны хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо
- 2017-09-13
- Боловсрол
- 0
Улмаар тус хорооны 80 хүүхэд шинэ цэцэрлэгтэй болж, цоожтой хаалганы цаана бус цэцэрлэгт хүмүүжих боломж бүрдсэн юм. Өнгөрсөн 6 дугаар сард цэцэрлэгийн шав тавьж байсан бол өнөөдөр шинэхэн барилгадаа 80 хүүхэд хүлээн авч 16 багш ажилчдыг ажлуулах боломж бүрджээ. АНУ-ын буцалтгүй тусламжаар 7 цэцэрлэг баригдана. Ирэх 10 дугаар сард 2 цэцэрлэг нээлтээ хийж, хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Цэцэрлэгийн барилгыг америк стандартын дагуу “ТТК” ХХК гүйцэтгэн, БСШУСЯ захиалж, АНУ-ын номхон далайн цэргийн командлал санхүүжүүлжээ. Барилгыг цаашид өргөтгөх боломжтой барьжээ. Тиймээс шаардлагатай нөхцөлд өргөтгөж, хүүхдийн тоо нэмэгдэх боломжтой гэдгийг барилгын гүйцэтгэгч талаас мэдээллээ. Цэцэрлэгийн нээлтэд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр гадаад хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Ж.Бямбацогт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс, 24 дүгээр хорооны иргэд эцэг, эчхүүдийн төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл (0)