Японы тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ

 

Хүний нөөцийн JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар, бие оролцох ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх төрийн залуу албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын төвшний хөтөлбөрт мэргэшүүлэн сургадаг билээ. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч тэнцсэн залуус сургуулиа төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгыг агуулдаг. Цаашлаад Монгол, Япон хоёр орны түншлэлийг бэхжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилт чиглэдэг. 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь Зүүн өмнөд Азийн орон зонхилсон 13 улсад хэрэгжиж одоогоор 3000 гаруй залуу Япон улсад суралцаад байгаа аж.

Харин Монгол Улсад 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 300 залуу Япон улсад суралцсанаас 244 нь төгсч ирээд Засгийн газрын холбогдох байгууллага, их, дээд сургууль, Төвбанк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Шинээр зарласан энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт төрийн байгууллагаас 18, хувийн хэвшлээс хоёр хүн суралцах боломжтой аж. Тодруулбал, 20 магистр, хоёр докторын зэрэгт сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд тэтгэлгээр хоёр болон гурван жил суралцуулах юм. Хөтөлбөрийн танилцуулга, сургалтыг энэ сарын эхний арван хоногт багтаан Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулах юм байна.

 

Б.ДАРЬ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)