БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав
- 2017-11-01
- Боловсрол
- 0
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичыг 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Энэ оны байдлаар ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр монголоос 450 оюутан суралцаж байгаа. Цаашид 2 улсын Засгийн газар хоорондын дунд хугацааны стратегийн түншлэлийн хүрээнд ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын тоог 500 болгож нэмэгдүүлэх талаар хоёр тал санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Элчин сайд И.К Азизов их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нарыг давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай 2 улсын салбарын яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах талаар санал солилцож, ойрын хугацаанд үзэглэх талаар хэлэлцэв.
Сэтгэгдэл (0)