Сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын парламентын гишүүдтэй уулзлаа

УИХ, Засгийн газрын гишүүн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын парламентын гишүүн, Эмэгтэйчүүд, гэр бүлийн байнгын хорооны дарга Нам Ин Сүн тэргүүтэй Ку Юун Жин, Пак Чан Дэ, Ким Сан Хы нарын парламентийн гишүүдтэй уулзлаа.

 Монгол- Солонгосын парламентын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх,  харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов. Мөн гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр шийдвэр гаргах түвшинд идэвхтэй хамтран ажиллаж,  харилцааг шинэ алхамаар урагшлуулах чиглэлд судалгаа хийх, мэдээлэл, туршлага солилцоход түлхүү анхаарч ажиллах талаар голлон ярилцав. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)