"Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” багц сургалт эхэллээ

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна.

Чуулганыг угтаж БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС хамтран төлөөлөгчдөд зориулж 2017 оны арваннэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” багц сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын нээлт өнгөрөгч ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 09.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т боллоо.

Нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Г.Сүхбат нар үг хэлэв. Сургалтад аймаг, нийслэлийн соёл, урлагийн салбарын 300 гаруй төлөөлөгч хамрагдлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)