НӨАТ-ын сугалааны 500 саяын азтанд батламж гардууллаа

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны урамшууллын 500 саяын азтанд батламж гардууллаа. Энэ удаагийн супер шагналын азтанаар Ж.Алтанзул гэх эмэгтэй тодорчээ. Тэрбээр "Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй.

Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна.  Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. 500 гаруй баримт бүртгүүлсэн байж байгаад азтан болсон.  Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна" хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ. 

Ж.Алтанзул нь 10 дугаар сарын 22-нд болсон сугалааны тохирлоор супер шагналын азтан болсон билээ. Тохирлыг төрийн байгууллагууд 3 сарын турш шалган баталгаажуулж өнөөдөр ийнхүү гардуулж байна. 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.106.119)

    2017-12-23

    huue yamar sonin yum be heg l hun aztan bolood baidag aan heeree ene sugalaa ni unen bol taban sayaar ni olon hud ogoocg ee hudlaa shoudaj bna uu

  • Худалдан авагчидаас санал (103.26.195.69)

    2017-12-22

    Уул нь азтанд багтаж ядсан мөнгө шүү. Гэхдээ өнөөдрийн эгэл амьдралд тэнцэж ядан яваа 10 хүнд/50.000.000/,100 хүнд /5.000.000/ олговол мөн ч их олон гэр бүлд их нэмэртэй дээ эрхэмүүд ээ...?!