Этүгэн их сургууль "гадаадад суралцах" дахин нэг гарц нээгдлээ

БНСУ-ын SAMHYOOK Эрүүл мэндийн сургуулийн ерөнхийлөгч Doo Han Park болон бусад төлөөлөгчид Этүгэн их сургуультай танилцаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Энэхүү санамж бичигт Этүгэн их сургууль, SAMHYOOK Эрүүл мэндийн сургууль багш, оюутан солилцоо, Солонгос хэлний төв байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

SAMHYOOK Эрүүл мэндийн сургуулийн ерөнхийлөгч DooHan Park болон төлөөлөгчид манай сургуулийн хичээлийн байруудтай танилцаж, Этүгэн ирвэсүүд сагсан бөмбөгийн багийн бэлтгэл дээр тамирчидтай халуун дотно уулзалт хийж, Солонгос хэлний төвийг Этүгэн их сургуулийн хичээлийн байранд шинээр нээлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)