Этүгэн их сургуулийн багш, оюутнууд тэтгэлэг авлаа
- 2018-04-30
- Боловсрол
- 0
Этүгэн их сургууль 2012 оноос БНСУ-ын “Анна” сан, Жонжу урлагийн ахлах сургуулийн үүсгэн байгуулагч, профессор Kwang-тай хамтран ажиллаж багш, оюутнуудаа жил бүр тэтгэлэгт хамруулж байсан ба өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй багш, оюутан энэхүү тэтгэлэгт хамрагдсан байна.
Энэ хичээлийн жилд тус сангийн тэтгэлэгт Этүгэн их сургуулийн Инженерчлэлийн тэнхимийн багш М.Баярбилэг, Анагаах ухааны тэнхимийн багш Н.Нарантуяа, Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш Б.Ренчинбямба, Эмзүйн тэнхимийн багш С.Пагамдулам, Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-Хүний их эмч мэргэжлийн ангийн оюутан Б.Нямбадам, Био-Анагаах мэргэжлийн ангийн оюутан С.Ануу, Сувилахуйн мэргэжлийн ангийн оюутан С.Баасансүрэн, Д.Түвшинжрагал, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн ангийн оюутан Ц.Одгэрэл нар тус тус хамрагдлаа.
Тэтгэлэгт хамрагдсан багш, оюутнууддаа баяр хүргэе.
Сэтгэгдэл (0)