Хүүхдийн зуслан 150-180 мянган төгрөгийн ханштай байна
- 2018-05-29
- Боловсрол
- 0
Ерөнхий боловсролын сургуулийн амралт хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэвэр агаарт гаргаж, зусланд амраахыг илүүд үздэг. Тиймээс хүүхдийн зуслан хүүхдүүдээ хэзээнээс авч эхлэх болон үнэ ханш ямар байгаа талаар сонирхлоо.
зуслангийн ихэнх нь зургаадугаар сарын эхээр эхний амрагчдаа хүлээн авах аж. Өмнөх жилүүдээс үнэ ханшийн хувьд арай л илүү байна. Ерөнхийдөө долоо хоног амрахад дунджаар 170 мянган төгрөг төлөхөөр байгаа юм. Мэдээж хэлний болон бусад чиглэлээр сургалт зохион байгуулдаг зуслангийн ханш өмнө нь дурдсанаас илүү үнэтэй байна. Жишээлбэл, “Янзага” зусланд долоо хоног амрахад 170 мянган төгрөг төлөх шаардлагатай. Харин “Галакси”-д хүүхдээ амруулахаар бол энгийн анги нь 180 мянган төгрөгийн үнэтэй бол орос, англи хэлний вакуумжуулсан сургалттай анги нь төлбөрийн хувьд их байгаа юм.
Түүнчлэн хүүхдүүдийн амрах дуртай зуслангуудын нэг “Найрамдал” нэгдүгээр ээлжийн нэмэлт захиалгаа авч эхэлжээ. Тодруулбал, ирэх сарын 3-8-ны тав хоногийн ээлжид хүүхдүүд 155500 төгрөгөөр амрах боломжтой аж. Нэмэлт ээлжид 6-11 насныхныг хамруулах бөгөөд амралтын эрхийн бичгээ энэ сарын 28-30-нд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирж авах боломжтой. Ингэхдээ зуслангийн төлбөрийг төлсөн баримт, хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэй авчрах шаардлагатай ажээ.Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хотод ойролцоо үйл ажиллагаа эрхэлдэг хүүхдийн зарим зуслангийн мэдээллийг гаргасан байна. Хүүхдүүдийн сайн мэдэх “Янзага”, “Нарлаг”, “Галакси”, “Жавхлант” зэрэг 15
Б.Сийлэн
Сэтгэгдэл (0)