Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг томилжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Т.Ням-Очирыг томилжээ. Сайдын тушаалаар өнөөдрөөс Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тэрбээр тус яамны Ерөнхий боловсролын газрын дарга байсан юм.

Дашрамд дурдахад ердөө долоо хоногийн өмнө БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гараад байгаа бол түүний дараа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаа нь мөн л ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн хэмээн шүүхэд хандаад байгаа билээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)