Нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн байна

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд болжээ. Боловсролын салбарын магадлан итгэмжлэх эрхзүйн орчин бүрэн шинэчлэгдсэн байна.

Энэ хүрээнд магадлан итгэмжлэхтэй холбоотой үйл ажиллагааны 80 хувь нь өөрчлөгдсөн гэж хэлж болно. Цаашид нэг журам, дүрмийн хүрээнд магадлан итгэмжлэлийг явуулах бөгөөд энэ жилээс Ази, Номхон далайн бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагын гишүүн болж ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.

Тиймээс их, дээд сургуулиуд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэх шаардлагатай байгаа аж. Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн байна.

1998-2004 он хүртэл анхан шатны магадлан итгэмжлэл хийсэн бол 2004-2014 он хүртэл 10 жилийн хугацаатай хийсэн байдаг. Ингээд гурван түвшний магадлан итгэмжлэл 2018-2023 он хүртэл хийгдэх ажээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Nam bus irgen (122.201.21.56)

    2018-06-27

    100-n yamaand 60-n uhna. Namaig 10 tugsuj baihad urtaashaa 6-n deed surguuli bailaa. Ter ued 1.5 saya hun amtai baisan. Odoo 3-n saya hun amtai. Zuv bodlogoor yavsan bol odoo usreed l 15-n deed surguuli baih yostoi baisan bus uu.