Монгол үгсийн сангийн хувирал, баяжилтын асуудалд
- 2018-07-01
- Боловсрол
- 0
Монголын нийгмийн амьдрал, хүмүүсийн боловсрол, оюун сэтгэхүйн хөгжлийг дагаад наад зах нь, сүүлийн 100 орчим жилд манай хэлний санд үг нэмэгдэх, орхигдох, давхар утгатай болох зэрэг диалектик хөдөлгөөн өрнөж иржээ. Энэ өөрчлөлтийг нийгэм-улс төр шинжлэлийн хэллэг лүгээ холбогдуулан товч боловч харуулахын тулд К.Маркс, Ф.Энгельсийн туурвисан аугаа их бүтээл “Коммунист намын тунхаг”-ийг орос хэлнээс монгол хэлнээ орчуулж ирсэн байдлыг сөхөн анхаарч үзэхийг хичээе. Ф.Энгельс 1893 оны хоёрдугаар сарын 1-нд “Тунхаг”-ийн итали хэвлэлд зориулсан оршилдоо “Коммунист намын тунхаг”-ийг нийтэлсэн нь 1848 оны гуравдугаар сарын 18-ны өдөртэй ... тохиожээ гэж хэлж болохоор байна хэмээн тэмдэглэжээ.
Энэ нь Милан, Берлинд хувьсгал гарсан он, сар, өдөртэй таарчээ. В.И.Лениний хэлснээр “Том том ботиудтай тэнцэх эл бяцхан номыг ...” “Коммунистуудын холбоо”-ны даалгавраар 1847 оны сүүлээр бичиж дуусган 1848 оны эхээр хэвлүүлжээ. Ийнхүү энэ онд тус аугаа бүтээл хэвлэгдсэний 170 жилийн ой тохиож байна. 1800 оны дунд үе гэхэд коммунистуудын үзэл санаа Европоор тэнэж яваа хий үзэгдэл биш, зорилго, эрмэлзэл, намын (үзэл бодол нэгтнүүдийн) тунхаг болох хэмжээнд боловсорчихоод байжээ. Тэр үед хуучин Европын эрх баригчид бүх оппозици үзэл санаа, намыг коммунист хэмээн хараан зүхдэг байж. Гэтэл К.Маркс, Ф.Энгельс нарын шинжилж үзсэнээр тухайн тэр цагт нь Европт “Феодалын социализм”, “Жижиг хөрөнгөтний социализм”, “Германы буюу үнэн гэгч социализм” (эдгээрийг К.Маркс, Ф.Энгельс нар “харгис социализм” хэмээн нэрлэжээ), “Хуучныг баримталсан буюу хөрөнгөтний социализм” зэрэг үзэл бодлын олон урсгал оршин байжээ. Эдгээр нь коммунист хэмээгдэн зүхэгддэг байж. 1980-аад оны сүүлээр марксизм арчаагаа алдтал хуучирсан, түүний хэрэггүй болсон, тэр нь мартагдсан хэмээн сурталдахын хамт марксизмыг харааж зүхэх нь зах хязгааргүй болсон билээ. Энэ байдал манайд бүр ч ширүүн. Уг нь, мартагдсаныг харааж зүхэхийн хэрэг юу байна. Хөөрхий марксизм хараагдаж зүхэгдэхээрээ олон улсын болон нэг орны капиталын оршин байхуйг хамгаалах зэвсэг болж “сэргэдэг”, харин судлагдах, ойлгогдох болохоороо “хуучран мартагддаг” үйлийн лайтай онол ажээ. Чухам үүнд нь түүний бүх хүч чадал оршмуу. Марксизмыг судлах хэрэгцээ эдүгээ дэлхий дахинаа ихээхэн өсч буй нь илэрхий болжээ.
Эл товч оршилтойгоор зорьсон ажилдаа оръё. Чингэхдээ орчуулгад зөрөөтэй хэлэгдсэн монгол үгнүүдийг хуучин (Б.Ринчен гуай орчуулж, Б.Ширэндэв гуай редакторласан 1947 оны хэвлэл), шинэ (1969 онд К.Маркс, Ф.Энгельсийн гурван боть түүвэр зохиолын нэгдүгээр ботид орсон орчуулга), бас орос гэсэн дарааллаар дээрээс доош цувуулан бичих аргаар харьцуулалтыг хийв.
Жагсаалтыг хараад үгсийн сан дахь хөдөлгөөн, баяжилтын талаар тунгаан бодож хэлнийхээ мэдлэг, соёлыг ахиулах буй заа.
Номны нэр “Эв хамт намын тунхаг” “Коммунист намын тунхаг” “Манифест Коммунистической Партии” Оршил
• “эсэргүүцэл этгээд”
• “эсрэг этгээд” “противник”
• “реакционер эсэргүүцэл этгээд” “эсэргүүцэгч харгис этгээд” “реакционный противник”
• “урагш илүү давшсан үзэлт” “дэвшилтэт төлөөлөгчид” “передовые представители” I бүлэг
• буржуй хөрөнгөтөн буржуа
• бүх нийгэмлэгийн түүх бүх нийгмийн түүх история всех обшеств • дархан боол хоёр чөлөөт иргэн боол хоёр дархан гэж алба татвар төлөхгүй эрх дархтай хүнийг свободный и раб хэлжээ.
• гилдийн мастер, хүчний хүн цехийн мастер, туслах мастер мастер и подмастерье
• албат, хамжлага хоёр помещик хамжлага хоёр помещик и крепостной
• дарлагч, дарлуулагч хоёр дарлагч дарлагдагч хоёр угнетающии и угнетаемый
• буржуйлигийн үе хөрөнгөтний эрин үе эпоха буржуазии
• усан зам тэнгисийн аялал мореплавание
• ажлыг хуваах хөдөлмөрийн хуваарь разделение труда
• шинэ цагийн лут их үйлдвэр орчин үеийн том аж үйлдвэр современная крупная промышленность
• хойш нь түрэлхэв ар эгнээнд гартал хавчин зайлуулжээ оттесняли на задный план
• үр бүтээл бүтээгдэхүүн продукт
• хураалгагч гуравдугаар байдалтан төлөгч гуравдугаар язгуурынхан третье, податное сословие
• төрийн засаг засаг төр государтсвенная власть
• эрхийг олсон ноёрхлоо олсон достигла господства
• эцгийн засагт ёсны харилцаа патриархал харилцаа патриархальные отношения
• идиллик харилцаа түвшин харилцаа идилличекие отношения
• “язгуурын эзэн” “заяаных нь эзэн” “естественный повелитель”
• элдэв эрээн хэлхээ янз бүрийн тушаа пестрые путы
• хар амиа хайцаалах санаа аминцархаг бодол эгоистический расчет
• сүслэн хичээнгүйлэх эрхэмсэг ариун зориг бадрах сүсэг бишрэлийн онгод священный трепет религиозного экстаза
• гунин өрөвдөхүйн сэтгэл нялуун сэтгэл мещанская сентиментальность
• арилжих өлтөг арилжааны өртөг меновая стоимость
• жуух бичиг бичиг баримт пожалование
• тухайлан олгосон буянаараа олсон благоприобретенный
• худалдах эрх чөлөө чөлөөт худалдаа свободная торговля
• түүний өмнө урьдын до тех пор
• ажил үйлдгэл ажил үйлдэл деятельность
• заргач хуульчин юрист
• өөрийн хөлсний ажилчин цалинтай хөлсний ажилчин платные наемные работники
• өрх гэрийн хэлхээ журам гэр бүлийн харилцаа семейные отношения
• номой болхи залхуу болхи бойд, залхуу хойрго лень и неподвижность
• улс нүүн аялах аян улс түмний шилжин нүүхүй переселение народов
• бүтээн үйлдвэрлэх зэвсэг үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл орудия производства
• аж байх оршин байх существование
• бүтээн үйлдвэрлэх явдал үйлдвэрлэл производство
• хувиралт эргэлт переворот
• ялгамжаатай ялгаатай отличие
• живрэн царцсан харилцаа зэврэн царцсан харилцаа застывшие, покрывшиеся рижавчиной отношения
• үе улиран дагалдаж ёс болсон үеийн үед тахигдсаар ирсэн веками освященные
• сэтгэмж саналга ойлголт үзэл представление и воззрение
• дахин бий болсон шинээр бий болсон возникающие вновь
• үхширэн тогтох үхширэн хөших окостенеть
• өөр зуураа харилцах зүй хоорондын нь харилцаа свои взаимные отношения
• бүтээсэн зүйл бүтээгдэхүүн продукт
• хэсүүлэн хөөх хэсүүчлэн тэнэх гонит
• хэлхээтэй болох хэлхээ тогтоох установить связи
• худалдааны зээл зах зээл рынок
• боловсон улс соёл иргэншилт улс үндэстэн цивилизованные нации
• ирэх (гаднаас) зөөж ирэх привозимое
• хэрэглэх зүйл фабрикийн бүтээгдэхүүн фабричные продукты
• оюун ухаан бүтээн үйлдэх оюун ухааны бүтээл духовное производство
• бүдүүлэг улс үндэстэн зэрлэг улс үндэстэн варварские нации
• боловсролд татан оруулах соёл иргэншилд татан оруулах вовлекать в цивилизацию
• боомт хаалт болсон хятадын цагаан хэрэм мэт китайские стены
• гадаадын хүн харийн хүн иностранец
• үхширтэл үзэн ядах туйлаас үзэн ядах упорная ненависть
• сэтгэлийг давах сэтгэлийг шантруулах принуждать к капитуляции
• иргэний боловсрол хэмээх соёл иргэншил гэгч так называемая цивилизация
• өөрийн дүрээр өөрийн загвараар по своёму образу
• хөдөө гацаа дахиныг хотод захируулах тосгоныг хотод захируулах подчинить деревнью господству города
• тариачин улс түмэн тариачин хүн ард крестьянские народы
• голлуулав бөөгнөрүүлэв концентрировол
• хүсэл байдал эрх ашиг интерес
• гайль цүүвэнтэй муж цүүвээн гэдэг нь түрээс гэсэн үг аж гааль цүүвэнтэй муж области с таможенными пошлинами
• онгоц явах болгох хөлөг онгоц явдаг болгох для судоходства
• өрх ам хүн ам населения
• нийгэмлэг хөдөлмөрийн дотор оршин байсан нийгмийн хөдөлмөрийн дотор дугжирч байсан дремлют в недрах обшественного труда
• алины нь санаанд орж байсан бэ? аль нь яахин ухаарч чадах билээ какое из... могло подозревать
• тариалан, үйлдвэрийн феодал зохион байгуулалт газар тариалан, аж үйлдвэрийн феодалын байгуулалт феодальная организация земледелия и промьшленности
• аж үйлдвэрт дөхөмтэй болгохын оронд үйлдвэрлэлийг хөхүүлэхийн оронд вместо того чтобы развивать производство
• манай нүдний өмнө бидний нүдний өмнө на наших глазах
• агуу их чадалтай ид шидтэй юм шиг как бы по волшебству
• тарни урих тарни унших заклининие • хүн бусын хүчийг дуудан ирүүлэх лус савдаг хөдөлгөх вызвать подземные силы
• захиран ноёрхож чадахгүй болох хүчрэхээ байх не в состоянии более справиться
• харгацан тэмцсэний түүх эгдүүцэн тэмцсэний түүх история возмушения
• үе үе буцан хөдөлж байн байн давтагдаж возвращаясь периодически
• худалдааны кризис худалдааны хямрал торговой кризис
Б.ДАШ-ЁНДОН
/Философийн ухааны доктор (Ph.D), профессор/
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл (0)