Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

Их дээд сургуулиудын элсэлтийн бүртгэлийн хугацааг танилцуулж байна.

  • МУИС

Элсэлтийн бүртгэл орон даяар зүргадугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээгдэж, долдугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагт хаагдана. Элсэлт зөвхөн цахим хэлбэрээр явагдах ба http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлэх юм. Элсэлтийн системд амжилттай нэвтэрсэн үед бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгчийн хувийн болон ЭЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба бүртгүүлэгч хувийн мэдээллээ баталгаажуулсны дараа бүрэлдэхүүн сургууль, хөтөлбөрийн жагсаалтыг, системээс харуулах бөгөөд сонирхсон сургууль\салбараа сонгож тэмдэглэнэ.

  • СЭЗИС

Тус сургуулийн элсэлтийн бүртгэлийг орон даяар 2018 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас, долдугаар сарын 2-ны өдрийн 18.00 хүртэл www.admission.ufe.edu.mn хаягаар бүртгэх юм байна. Элсэлтийн бүртгэлийн хураамж 15000 төгрөг.

  • ШУТИС
    ШУТИС
    -ийн элсэлт 2018 оны долдугаар сарын 1-ээс долдугаар сарын 4-ны өдрүүдэд 24 цагийн дотор www.elselt.edu.mn хаягаар явагдана.

 

  • МУБИС Улаанбаатар хотын элсэгчдийг долдугаар сарын 1-ээс 4-ны 18.00 цаг хүртэл http://burtgel.surgalt.mn/ хаягаар болон МУБИС-ийн төв байранд бүртгэх юм байна. Харин хөдөө орон нутгийн элсэгчдийг долдугаар сарын 1-ээс МИДСК-ын журмын дагуу бүртгэдэг. Мөн элсэлтийн хуваарь сонголт долдугаар сарын 5-аас 7-ны хооронд явагдаж http://burtgel.surgalt.mn/ сайтад тавигдана. 
     
  • АШУҮИС

Тус сургуулийн элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод http://burtgel.mnums.edu.mn/бүртгэлийн вэб хаягаар явагддаг. Элсэхийг хүсэгчид АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн хуудсанд БҮТ-ийн ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтрэн бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар бүртгүүлэх боломжтой. Харин орон нутагт МИДСК-ын элсэлтийн комисс хариуцан зохион байгуүлна.

  • ЭТҮГЭН бүртгэл

Онлайнаар бүртгүүлэх хаяг:  http://burtgel.etugen.edu.mn
Бүртгэл 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл ямар нэгэн хураамжгүй явагдана.

Та бүртгүүлэхээс өмнө Бүртгэлийн заавар(https://goo.gl/pv3res)-тай сайтаар танилцаарай.

Бүртгэлтэй холбоотой асуудлыг 99693000 утсаар лавлаж асуугаарай.

  • Мандах бүртгэл

Элсэлт 2018 оны зургадугаар сарын 25-аас долдугаар сарын 3-ныг хүртэл http://mandakh.edu.mn/ сайтаар явагдана.

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Шилдэг мэргэжил гэж байдаггүй, харин шилдэг мэргэжилтэн гэж байдгийг санан хүсэл мөрөөдөл, сонирхлоо дагаж сургууль, мэргэжлээ сонгоорой.

Б.Энхсаран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)