Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар эгүүлэн томиллоо
- 2018-08-22
- Боловсрол
- 2
Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярсайханыг эгүүлэн томилох шийдвэр гаргажээ. Өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Б.Баярсайханыг төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг билээ.
Б.Баярсайхан нь Монгол Улсын Засгийн газар ажлаас үндэслэлгүй халсан гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, шүүх дээр ялалт байгуулсан байна. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу үүрэгт ажилд нь эгүүлэн томилохоор болжээ. БСШУЯ нь хоёр жил орчим Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчтэй ажиллаж байжээ.
Б.Номуун
Сэтгэгдэл (2)
(203.91.117.8)
яанхууд хүчтэй юмаа
(119.40.99.30)
Hkcj yo;ty; y, dgug ptjtu ueynu hkjku;vky dklk.x ejeel ;ttj y, dgzj dgzvuglgy mk;kjxtt6