Сургуулиуд 14 цагаас нээлтээ хийнэ

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын үйлчилгээ явуулдаг сургуулиуд есдүгээр сарын 1-ний 14 цагаас нээлтээ хийнэ. Харин хичээлийн үйл ажиллагаа даваа гарагт буюу есдүгээр сарын 3-наас эхлэх юм.

Сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа 100 хувь хангасан хэмээн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдэгдлээ. 

Тэрээр ярихдаа, "2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 222, төрийн бус 248 цэцэрлэг, төрийн 137, хувийн 115 сургууль үйл ажиллагаа явуулна. 2016-2017 онд 31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Харин өнгөрсөн онд 19 болж буурсан. Хичээлийн жил эхлэхэд яг хэчнээн сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа нь тодорхой болно. Одоогоор нарийн тоо гараагүй байна. Шинээр баригдах сургууль цэцэрлэгүүдийн хувьд барилгын ажил нь дуусах нэг сургууль бий. Үүнээс гадна шинээр баригдах 19 цэцэрлэгээс 9 нь үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Ерөнхийдөө ондоо багтаагаад барилгын ажлыг нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Гурван сургууль 13 цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих асуудлыг төсөвт тусгасан. Өнөөдрийн байдлаар барилгын ажил нь явагдаж байна. Тиймээс сурагчдын сурах, мэдэх эрхийг тасалдуулахгүйн тулд аль болох ойрхон сургууль цэцэрлэг рүү хуваарилсан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)