Чех улс Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

БНЧУ-ын Засгийн газрын Монгол Улсад зориулсан 2019-2020 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна. Эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл зүй буюу информатик, байгаль орчин, эрчим хүчний чиглэлээр суралцуулахаар санал болгож байгаа аж. 2019/2020 оны хичээлийн жилд БНЧУ-ын Засгийн газрын Монгол Улсад зориулсан Засгийн газрын тэтгэлэг олгох тухай манай Элчин сайдын яамны www.mzv.cz/ulaanbaatar цахим хаяг дээрх байршуулсан холбоосоос мэдээллийг авах тухай боломжтойг үүгээр мэдээлж байна.

Тэтгэлэг олгоход тавигдах шаардлага ба нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яамны цахим хуудаснаас авах боломжтой.

Засгийн газрын тэтгэлэгийг сонирхогчид 2018 оны 9-р сарын 30-ны дотор онлайн цахим бүртгэл болох http://register@dzs.cz хаягаар бүртгүүлнэ. Бүртгүүлэх явцад ямарваа нэгэн техникийн асуудал гарсан тохиолдолд бүртгэлийн администратортой register@dzs.cz цахим шуудангаар дамжуулан шийдвэрлэх боломжтой. 

БНЧУ-ын Засгийн газар нь хөгжиж буй орны иргэдийг БНЧУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс гадаадын хөгжлийн туслалцааныхаа хүрээнд тэтгэлэг олгодог юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)