Хүүхдийн унших чадварыг нэмэгдүүлэх зарим аргууд
- 2018-09-04
- Боловсрол
- 0
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд тулгардаг томоохон асуудлуудын нэг бол тэдний унших, бичих, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, дээшлүүлэх явдал юм. Дийлэнхи тохиолдолд ажилтай байдгаас болоод хүүхдийнхээ суралцах үйл явцад анхаарал хандуулж чадахгүй байх нь их биз дээ. Тэгвэл та амралтын өдрөөрөө хүүхэдтэйгээ хамт унших чадварыг нь дээшлүүлэхэд туслаарай.
Ингээд гэртээ хүүхдийнхээ унших чадварыг хөгжүүлэхэд туслах, тэднийг номонд дуртай болгох хөгжилтэй зарим аргуудаас бэлтгэн хүргэж байна.
Энэ удаад улирлын амралт эхэлсэн байгаа учраас өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний сав, баглаан дээр юу бичсэн байдаг талаар сонирхож үзэцгээе.
Хүүхэд цаг үргэлж бусдаас суралцаж байдаг. Тоглоом тоглох, харилцан ярилцах, үлгэр ярих, дуулах, бүжиглэх зэрэг нь тэднийг үргэлж бие биенээсээ суралцахад тус дөхөм болдог. Тэгвэл яг үүний адилаар аливаа зүйлийн сав баглаан дээрх бичгээс ямар мэдээлэл авч болох талаар хүүхдэдээ зааж өгөөрэй. Энэ нь таны хүүхдийн унших чадварыг дээшлүүлэхээс гадна үгийн баялаг нэмэгдэж, хэлбэр, дүрс, тоо хэмжээг сайн ялгадаг болоход тусална.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)