Их дээд сургуулиуд 2018 оны ажлаа тайлагнаж байна

Их дээд сургууль, коллежийн захирлууд 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ тайлагнаж байна.  Тайлангийн хурал арванхоёрдугаар сарын 18-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд эхэлж, эхний өдөр зургаан их дээд сургуулийн захирал оролцлоо. Хурлаар төсвийн ерөнхийлөн захирагч БСШУС-ын Сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн хэлэлцлээ. 2018 онд Монголын их дээд сургуулиудын хувьд ололт амжилт ихтэй байжээ. Тухайлбал, оюутны хөгжлийг дэмжиж сургалтын чанарт ахиц гаргасан. Багшийн хөгжлийн төвтэй болж, Багшийн хөгжлийн тухай хууль батлуулсан, орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутанд суралцах хугацаандаа ажлын байраар хангагдаж, орлого олох боломж бүрдүүлсэн, судалгаанд сурилсан их сургууль хөтөлбөрөө батлуулсан зэргийг дурдаж болно. Сургуулиудын үр дүнгийн гэрээний биелэлт хангалттай үнэлгээ авлаа. Өнөөдөр долоон сургуулийн тайлангийн хурал болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ёстой шившиг (64.119.19.71)

    2018-12-19

    Хэлэлцэж, хэлэлцүүлж байгаа нь ямар инээдтэй юм бэ? Ёстой хийх ажилгүй хүмүүсийн зугаа юм байх даа? Таарсан таар шуудай хоёрын ажил болжээ. Хайран цаг, төрийн ажил хоёр. Татварын мөнгө зарцуулсан, цалин авсан байж таарна. Дараа нь том найр хийх нь ойлгомжтой.