МСҮТ-д суралцагчдад сар бүр 100 мянган төгрөг олгоно
- 2019-02-14
- Боловсрол
- 0
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болох МСҮТ, политехник коллежийн удирдах ажилтны өнөөдрийн зөвлөгөөнөөр мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлийн талаар ярилцжээ. Мөн энэ үеэр МСҮТ, политехник коллежид суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлгийг олгох болсон талаар хэлж байлаа.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 МСҮТ, политехник коллежид 37 мянган суралцагч, 4624 багш, ажилтан ажиллаж байгаа юм байна. Харин мэргэжлийн боловсрол, сургалтын багш, албан хаагчдын цалингийн тав хүртэлх хувийн урамшууллыг 10 хувь болгож, 2018-2019 онд цалин хөлсийг нийт 30.8 хувиар нэмэгдүүлжээ.
Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын “Багшийг компьютержүүлэх” төсөлд нийт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийджээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тус зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцолсон байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжлийн бодлоготой уялдуулан, тэргүүлэх чиглэлийн салбарын зонхилох мэргэжлээр төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлжээ.
Сэтгэгдэл (0)