Зоос гоёлын уулзвараас Цаг уурын уулзвар хүртэлх замыг түр хаана

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зоос гоёлын уулзвараас урагшаа Цаг уурын уулзвар хооронд 2 талын урсгал хөдөлгөөнийг 2021 оны тавдугаар сарын 25, 27, 29 болон зургадугаар сарын 2, 4, 10-ны өдрүүдийн 23:00 цагаас 01:00 цагийн хооронд хааж Худалдаа хөгжлийн банкны барилгад бетон зуурмаг нийлүүлэх юм.

Иймд жолооч та бүхэн тухайн цаг үеүдэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)