1008 айлын орон сууцны гүйцэтгэл 73 хувьтай байна

БНХАУ-ын 328 сая юанын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд 1008 айлын орон сууц баригдаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын гүйцэтгэл 73 хувьд хүрчээ.

Барилгын ажлын явцтай өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцлаа. Ногоон нуур 1008 айлын орон сууцны төсөл нь саяхан Хот байгуулалт орон сууцжуулалтын яамнаас нийслэлд шилжин ирсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгчид дээрх орон сууцыг ирэх зургадугаар сарын 15-нд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Тус төсөлд хяналт тавин ажилласан инженер н.Эрдэнэбүрэн “Барилга нь бүрэн цутгамал. Инженерийн хангамжаа бүрэн авсан, одоо дотор заслын ажил хийж байна. Нэгээс гурван давхар нь чулуун пасадтай, түүнээс дээш давхар нь металл хавтангаар бүрж хийсэн. Чанартай сайн орон сууц баригдаж байна. 21 давхар, 8 блок барилга баригдаж байна. Давхартаа 6 айлтай. 50.5 м2, 49м2 талбайтай хоёр өрөө байрууд ашиглалтад орно. Нийт 4.2 га газарт төсөл хэрэгжиж байна. Сургууль, цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барина” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)