Lumino хамтлаг ирэх наймдугаар сард бие даасан тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
- Өчигдөр 09 цаг 26 мин
- Энтертайнмент
- 0
LUMINO хамтлаг ирэх наймдугаар сард бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
Тэд энэ талаараа өөрсдийн цахим хуудаст "LUMINO хамтлаг өөрсдийн бие даасан төв цэнгэлдэх хүрээлэн дэх анхны тоглолтоо энэ жил буюу 2025 оны 8-р сард хийх гэж байна. Тоглолт маань чанарын өндөр түвшинд болох болно. ‘ЧАНАР’ гэдэг зүйл бол LUMINO хамтлагийн урдаа барьдаг ганц зүйл байсаар ирснийг сонсогчид та бүхэн маань мэдэх байх. 27 жилийн түүхээр аялж , 100 хувь амьд болох тоглолтдоо бүх насны сонсогчид та бүхнийгээ урьж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)