АПУ ХК-ийн борлуулалтын орлого 2 жил дараалан ₮1 их наяд давлаа

АПУ компанийн борлуулалтын орлого 2024 онд өмнөх оноос 20.5 хувиар өсжээ

АПУ ХК-ийн борлуулалтын орлого 1.3 их наяд төгрөг хүрч, 20.6 хувиар өслөө. Ийнхүү хоёр жил дараалан борлуулалт нь нэг их наяд төгрөг даваад байна. Нийт ашгийн маржин нь 43.4 хувиас 48.4 хувь болж өсжээ.

 Цэвэр ашгийн хувьд 2024 онд 192.9 тэрбум төгрөг болсноор цэвэр ашгийн маржин нь 11.4 хувиас 14.5 хувь болж өссөн эерэг үзүүлэлттэй байна.

2024 оны эхний хагас жилд тус компанийн борлуулалтын орлогын өсөлт нь шинэ төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон ус, ундааны төрлүүдийг нэмэгдүүлсэн, мөн “Дижитал концепт” ХХК болон экспортын өсөлтөөс хамаарсан гэдгийг мэдээлж байсан юм.

Лхагва гарагийн хаалтын ханшаар АПУ ХК-ийн хувьцааны ханш 993.9 төгрөгөөр арилжаалагдаж байгаа ба сүүлийн нэг жилийн хугацаанд 16.5 хувиар буурлаа. 

Тус компани 2024 оны ашгаасаа хоёр удаа ногдол ашиг тараагаад байгаа бөгөөд өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн ногдол ашгийн өгөөж 6.5 хувь байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)