Эмэгтэй тамирчид нэгджээ
- 2012-11-08
- Спорт
- 0
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууганы
удирдаж буй Залуучуудын спортын хороо залуучуудын спортын хүмүүжил,
боловсролыг нэмэгдүүлэх, спортын барилга байгууламж, чөлөөт цагийг зөв
боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууганы удирдаж буй Залуучуудын спортын хороо залуучуудын спортын хүмүүжил, боловсролыг нэмэгдүүлэх, спортын барилга байгууламж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ дотоод хамтын ажиллагаа хариуцсан тэргүүлэгч гишүүнээр шатрын Их мастер Б.Мөнгөнтуул сонгогдсон байна. Залуучуудын спортын хороо нь нийт 40 гишүүнтэй бөгөөд эмэгтэй тамирчдын төлөөлөл болж, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин Н.Баярмаа, ОУИМ Б.Мөнгөнтуул нар нэгджээ.
Сэтгэгдэл (0)