Өнөөдрөөс сурагчдын зуны амралт эхэллээ
- 2016-06-07
- Боловсрол
- 0
ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн зуны амралт өнөөдрөөс эхэллээ. БСШУЯ-наас гаргасан хуваарийн дагуу энэ хичээлийн жил өчигдөр дууссан бөгөөд дөрөвдүгээр улирлын амралт ийнхүү орон даяар нэг өдөр эхэлж байна.
Дашрамд дурдахад, энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг нийт 36200 сурагч төгсч буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх тооцоо гарчээ.
О.Түвшин
Сэтгэгдэл (0)