Технологи, инновацийн эрх зүйн талаар санал солилцов

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Финлянд улсын “НИРАС” зөвлөх компанийн төлөөлөлтэй уулзаж шинжлэх ухаан технологи, инновацийн эрх зүй, бодлогын орчинг боловсронгуй болгох талаар санал солилцов. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ шинжлэх ухаан технологи, инновацийн салбарын эрх зүй, бодлогын орчныг боловсронгуй болгох суурь судалгааг Финлянд улсын “НИРАС” зөвлөх компанид захиалан хийлгэж байгаа юм. Уулзалтын үеэр БСШУС- ын сайд Ц.Цогзолмаа олон талаараа манай улстай ижил төстэйн дээр шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт үсрэнгүй дэвшил хийж буй Финлянд улсын зөвлөх компанитай хамтран ажиллаж буйдаа талархал илэрхийлээд, үндсэн таван асуудалд төвлөрөн анхаарч оновчтой, тайлан, зөвлөмж гаргаж өгөхийг хүссэн байна.

Үүнд, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарыг улс орны эдийн засгийн бодит салбаруудтай хэрхэн холбон хөгжүүлэх, ямар бодлого, эрх зүйн шинэчлэлийг хийх, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны төсвийн бус санхүүжилтийн олон янз, хэлбэрийг хэрхэн бий болгох талаар зөвлөхийг хүсчээ. Мөн шинжлэх ухаан, технологийн удирдлагын тогтолцоо, бүтцийг оновчтой зөв бүрдүүлэх, шинжлэх ухааны байгууллага, их сургууль болон аж үйлдвэр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, оюуны өмчийн эрхийн хамгаалалт болон ашиглалтыг зохион байгуулах зэрэгт оновчтой хариулт авах сонирхлоо илэрхийлсэн байна.

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)