УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиевийг энэ сарын 18-нд хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцов.

 

Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекстан Улсад хийсэн айлчлалаар хийсэн хэлэлцээрүүдийг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)