Гандантэгчэнлин хийдээс төрийн албан хаагчдад ёс зүйн сургалт оржээ

Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, Хөдөө орон нутаг хариуцсан тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу нар Баянгол дүүргийн 60 жилийн ойн хүрээнд тус дүүргийн төрийн албан хаагчдад зориулсан ёс зүй, ёс суртахууны манлайллын сургалтыг тус дүүргийн удирдлага, албан хаагчидтай хамтран зохион байгууллаа.

Сургалтын үеэр “Энэрэнгүй сэтгэл”, “Санамсарын бясалгал” сэдвээр илтгэл тавьж, төрийн албан хаагчид нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл, хариуцлагатай манлайллын талаар ойлголт өглөө. 

Энэхүү арга хэмжээ нь төрийн албан хаагчдын ёс зүй, зан суртахуунд эерэг өөрчлөлт авчрах, хариуцлагатай, энэрэнгүй хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

МБШТ-Гандантэгчэнлин хийд цаашид төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Гандантэгчэнлин Хийд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)