Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжид заасны дагуу “Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна.

 

Төсөл хэрэгжүүлэх байршилд мод тарих, ногоон байгууламж бий болгох, цахилгаан машин цэнэглэгчийг суурилуулах зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах юм. Иймд төсөл хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй дараах байршлыг албадан чөлөөлж, орц, гарцын төлөвлөлтийг өөрчлөх, бусад арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

 

 

 

Төслийн нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, 2023 онд төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг хувийн хэвшлийн түншлэлтэй байгуулаад байна. Төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй авто зогсоолын менежментийг сайжруулах, нэгдсэн системд холбох, сул зогсоолын мэдээлэл, аюулгүй байдлыг хангах, хяналтын камержуулалт, ухаалаг технологид суурилсан урьдчилан, дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн системийг нэвтрүүлэх аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)