Х.Нямбаатар: Захуудыг хэзээ мөдгүй нүүлгэхгүй
- 2025-02-24
- Улаанбаатар
- 2
Хотын дарга Х.Нямбаатар “Шинээр баригдах Туулын зам дагуу хотын зүүн баруун талуудад төрөлжсөн худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар эзэмшигч, өмчлөгчтэй нь яриа хэлцэл хийж, зөвшилцөхөөр төлөвлөж байна.
Хэзээ мөдгүй хааж, боогоод нүүлгэх гэсэн зүйл байхгүй. Нэг талдаа худалдаа үйлчилгээг төрөлжүүлж хөгжүүлэх, нөгөө талд хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулж түгжрэлийг бууруулах шаардлага бий.
Зах худалдааны төвүүдийг шилжүүлэхэд олон хүний бизнес, олон өрхийн амьжиргаа яригдах учраас сайтар төлөвлөж үе шаттай хийнэ. Шийд гараагүй байхад ингэж олон нийтийг сандаргах зүйл хийхээ болих хэрэгтэй. Хэлээгүйг минь хэлсэн болгож олон нийтийг үймүүлэхгүй байхыг хүсье гэжээ.
Сэтгэгдэл (2)
(66.181.181.108)
Захуудыг бүр байхгүй болгооч ээ! Жижиг лангуу ажиллуулж орлого олно гэж байхгүй, захын худалдагч нар орон сууцны хүмүүсийг судлах гэж орон сууцны хороололд ажилладаг. Захын худалдагч нар хүүхэд барьцаалах, орон сууцны хулгай гэх гэмт хэргүүдэд оролцдог.
Бат (202.9.46.48)
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ойлгож шаардаач