"ЭТТ"-н 2024 оны ногдол ашгийн хоёр дахь хэсгийг шилжүүлж эхлэв
- 7 цаг 2 мин
- Эдийн засаг
- 1
"ЭТТ"-н 2024 оны ногдол ашгийн хоёр дахь хэсгийг шилжүүлж эхлэв.
Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд нийт 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэдэд 120 мянган төгрөг олгосон. 135 мянган төгрөгөөс ХХОАТ суутгаад 120 мянган төгрөг шилжүүлсэн юм. Үлдсэн ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг өнөөдөр олгож эхлэв. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авна.
Харин ирэх дөрөвдүгээр сард 93 мянган төгрөгийг хуваарилахаар болжээ. Эдгээр нь татварын дараах, таны дансанд шилжин орох дүн юм. Нэгж хувьцаанд 326.4 төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Ногдол ашгийн нийт дүн 3.9 их наяд төгрөг. Үүний нэг их наяд төгрөгийг иргэдэд тараан,үлдсэн 2.9их наяд төгрөгийг "ЭТТ"-н толгой компани болох "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлнэ.
Сэтгэгдэл (1)
Бат (202.9.47.25)
Настай хүнд 1 сая төгрөг өгсөн одоо ашиг авахгүй байгаа авч байгаа хүмүүсийн ашигийн дүн 1 сая-д хүрчихвэл ноогдол ашиг бүгдэд нь өгөх байхаа гэж хүсэх байна