С. Жавхлан анхны цалингаараа сурагчдад дүрэмт хувцас бэлэглэжээ
- 2016-09-01
- Боловсрол
- 0
УИХ-ын гишүүн С.Жавхлан анхны цалингаараа Баянзүрх дүүргийн 85-р сургуулийн нэг ангид сурагчдын дүрэмт хувцас бэлэглэжээ. Түүний бэлэглэсэн дүрэмт хувцас нь Монгол хэв загварыг хадгалснаараа онцлог болжээ.
Энэ талаар түүний найз найруулагч Д.Галбаяр цахим хуудаснаа "Жавхлан маань анхныхаа цалин 1,542,122 төгрөгөөрөө Баянзүрх дүүргийн 85-р сургуулийн нэг ангид сурагчийн дүрэмт хувцас дээл бэлэг болгон барижээ. Анхны гэдгийн учир нь урьд нь ерөөсөө ямар нэг албаны ажил хашиж цалин авч ажиллаж байгаагүй билээ. Энэ хүнд цагт дэм дэмэндээ байж "Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй" гэдэг энэ л байхдаа" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (1)
ÐÐЧÐÐ (202.179.31.234)
ÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ ÑÑÑгÑлÑÑй залÑÑ ÑÒ¯Ò¯ ,бÑÑн заÑа Ð½Ñ Ð´ÑлгÑÑÑÑ Ð±Ð¾Ð»ÑÑгай