Онлайн ганцаарчилсан сургалтанд урьж байна

 

        “Эх хэл” онлайн сургалтын төв нь Монгол хэлний хичээлийг гадаад болон Монголд амьдарч байгаа  хүүхэд багачууддаа зориулан заадаг . 

 


1:1 ганцаарчилсан онлайн сургалт


        Сургалтад 4-15 насны хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд сургалтын  хөтөлбөр нь хүүхэд бүрийн онцлог, түвшин хурдад тохирсон байдлаар хурдан, удаан, хүнд, хөнгөн хэмээн ангилж нас насныханд тохирсон сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр таны хүүхдэд хүрэх болно. Мөн ганцаарчилсан гэдэг утгаараа таны хүүхэд багшаасаа ойлгохгүй зүйлээ чөлөөтэй асууж харилцан ярилцаж сайтар ойлгож авснаар хичээл илүү үр дүнтэй болно.

 

“Эх хэл” сургалтын төв дараах ангиуддаа элсэлт авч байна. Үүнд:

 

-Ярих, сонсох чадварыг сайжруулах сургалт:

 

Бүртгэх хугацаа 9/19 - 9/30 хооронд явагдах бөгөөд 10-р сарын 1-ээс хичээл эхэлнэ. 

 

Сургалтын агуулга:
Хэл яриа, харилцааны чадвар хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх, анхааралтай суун багштайгаа харилцах, даалгавар авч биелүүлж сурах, монголоор өөртөө итгэлтэй ярих, төсөөлөн бодож ургуулан ярих чадваруудад сургана.


-Цагаан толгойн анги:

 

Бүртгэл 9/30 хүртэл явагдах бөгөөд  10 сарын 1- ээс хичээл эхэлнэ.

 

Сургалтын агуулга: 
Энэхүү сургалтад 6-аас дээш насны хүүхдүүд хамрагдах бөгөөд уншиж бичиж сурна. Бичих дасгалтай, түвшинд тохирсон цагаан толгойн номтой. Авиа үсэг таниулж таны хүүхэд танхимд сурч буй мэт хичээллэх болно.

 

Таны хүүхэд заавал гэрээс гадуур сургалтад хамрагдах бус гэрээсээ суралцах ховорхон боломжийг бид танд олгож байна. Бид таны цаг зав, санхүүг хэмнэж таны гэрт онлайнаар зочлон очих болно.  


Жич: Ном сурах бичиг авахгүй бөгөөд сурах ном, хичээнгүй бичгийн вэб суурилуулсан.

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)