Оюутны зээлийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Оюутны сургалтын төлбөрийн зээлийг өнөөдрөөс Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитрон банкнуудаар дамжуулан олгох юм байна. Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой юм. Мөн сургуулиа төгсөж, ажил эрхлээд таван хувийн хүүтэйгээр төлбөрөө эргэн төлөх аж.

Зээлд хамрагдах оюутнууд,

-Зээл хүссэн өргөдөл

-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /

-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэн банкинд хандах юм байна.

Б. Нарангоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)