Австралийн сургалтын тэтгэлэг зарлагдлаа

 

        Австрали Улс Монголд сүүлийн 20 гаруй жилийн турш хөгжлийн дэмжлэг туслалцааг үзүүлсээр иржээ. Энэхүү туслалцааны тулгын чулуу нь Монголчуудыг Австралид сургах боломжоор хангадаг урт хугацааны сургалтын тэтгэлгүүд юм. Австралийн сургалтын тэтгэлгүүд нь Монгол Улсын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг анхаарч, ард түмэн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх нэг арга зам юм.

 

Монгол дахь Австралийн Тэтгэлгүүд хөтөлбөр 2013 оны долдугаар сарын 1-нээс зорилтот салбаруудын хүний нөөцийг чадавхижуулж, Австралийг Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хандивлагч хэмээн хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор эхэлсэн.

 

Хөтөлбөрийг Австрали, Монгол Улсын Засгийн газар хоорондын Дэд гэрээний дагуу Өмнөд Солонгосын Сөүл хотод суугаа Австралийн Элчин сайдын яаманд хамаардаг Улаанбаатар дахь Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Төлөөлөгчийн газраас удирдан хэрэгжүүлдэг. Жил бүр Хөтөлбөрийн Зохицуулах Хороо (ХЗХ)-оос өнгөрсөн жилийн үйл ажиллагаа, ололт амжилтыг хэлэлцэхийн зэрэгцээ, дараа жилд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлдог. ХЗХ-ы бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газар, Австралийн Засгийн газар болон бусад хамтран ажиллагч байгуулагын төлөөлөл багтана.

 

Австралийн Засгийн газар бүх хүний хувь нэмрийг үнэ цэнэтэйд үздэг. Тэрээр нийгмийн бүх бүлэг, тухайлбал, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн иргэдийн тэгш эрх, өргөн оролцоог хангахын төлөө ажилладаг. Хүн бүрт өргөдөл гаргах урам зориг өгнө.

 

Тэтгэлэгт сонгон шалгарсан хүмүүст англи хэлний болон академик сургалтад бэлтгэх хөтөлбөрт зайлшгүй хамрагдахыг санал болгодог. Сургалт Монголд явагдана. Австралийн их сургуулиудын англи хэлний шаардлагыг үл хангасан нэр дэвшигчдэд 36 хүртэлх долоо хоногийн (академик сургалтанд бэлтгэх хөтөлбөрийг оролцуулан), шалгуур хангасан нэр дэвшигчдэд академик сургалтанд бэлтгэх 10 долоо хоногийн курсууд байдаг.

 

Хөтөлбөрийн газар төгсөгчдийг Монголд ирснээс хойш хоёр жилийн турш ажлын байранд хэрхэн байршиж, хөгжилд ямар хувь нэмэр оруулсан хийгээд Австралид төгсөгчдийн нийгэмлэгтэй бат бэх холбоотой эсэхийг хянах зорилгоор хамтарч ажилладаг. Эдгээр үйл ажиллагаа нь төгсөгчдийн өөр хоорондоо болон Австралитай тогтоосон холбоогоо үргэлжлүүлэхийг хөхүүлэн дэмжинэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • YNgKcedyOqbXp (46.161.9.48)

    2017-05-15

    xVu37M bwekypbacafq, [url=http://rvqfbvzoqldq.com/]rvqfbvzoqldq[/url], [link=http://zqojbwrzjhko.com/]zqojbwrzjhko[/link], http://yjcuowgsupji.com/

  • Dulguun (103.57.95.16)

    2017-01-21

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй.