Хичээлийн цагаар утас ашиглахаа больсоноор сурагчдын идэвх сайжирчээ

Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулиуд сургуулийн орчинд гар утас ашиглахгүй байх, утасгүй орчин гэсэн тэмдэглэгээг байрлуулж, хичээлийн цагаар багш сурагчид гар утас хэрэглэхгүй байхаар аймгийн төвийн сургуулиудын дотоод журманд заажээ.

Мөн “Ухаалаг утаснаас товчлууртай утас руу шилжих” санаачлага өрнүүлж байгаа бөгөөд сургуулийн орчинд цахим хэрэгслийг зохистой ашиглах талаар эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллах үүргийг Сургуулийн захиргаа хүлээж ажиллана.

Цаашид цахим сүлжээний хяналтгүй хэрэглээ нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар мэргэжлийн байгууллагын тусламжтай сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг тогтмолжуулахыг Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгожээ. Дээрх тушаал, захирамж хэрэгжээд цөөнгүй хонож байгаа бөгөөд "Хичээлийн цагаар утас ашиглахгүй болсон нь хичээлдээ илүү их анхаарал тавьж анги хамт олноороо хичээлдээ идэвхтэй оролцдог болсон"-ыг "Номун далай" сургуулийн сурагчид хэлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)