ШУ-ны салбарт 1800 эрдэмтэн, судлаач ажиллаж байна
- 2017-01-25
- Боловсрол
- 0
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт Шинжлэх ухааны салбарын хөгжлийн асуудлаар санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр Шинжлэх Ухаан Технологийн Сангийн төв байранд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, Б.Баттөмөр нар болон БСШУЯ, ШУА болон харьяа хүрээлэнгүүд, Их, дээд сургуулиудын харьяа хүрээлэнгүүд, бодлого судлалын хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцах, төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Юуны өмнө УИХ-ын түвшинд хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах шаардлага байна. Бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх, дутагдалтай байгаа зүйлсийг анхаарах мөн шинжлэх ухааны салбарын тогтолцооны асуудлыг эргэж харах нь зүйтэй. Академийн эрх зүйн байдлын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай хууль зэрэг хуулиуд байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүгийн тогтолцоо ярвигтай болсон байна. Салбарын хууль нь муу биш ч гагцхүү хэрэгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг эрдэмтэн, судлаачид ярьж байна. Тийм ч учраас Улсын Их Хурал дээрх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх дээр Засгийн газрыг шахаж ажиллах шаардлага байна. Мөн энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаач та бүхний оролцоо чухал гэдгийг гишүүн Ё.Баатарбилэг онцолсон юм.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл танилцуулга хийв. Шинжлэх ухааны академи 5 салбар чиглэлээр судалгаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 1800 орчим эрдэмтэн, судлаачид ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй байгаагаас үүдэн эрдэм шинжилгээ, судалгааны салбар хүнд байдалд орж байна. Мөн барилга байгууламжийн асуудал ч маш хүнд байна. Монгол Улс шинжлэх ухааны салбартаа ойролцоогоор жилдээ 20 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт хийвэл бидний үйл ажиллагаа сайжрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаагаа академич Д.Рэгдэл хэлсэн юм.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Гантулга үг хэлж эрдэмтэн, судлаачдын мэдлэг, оюуны бүтээлийг баялаг болгох үүднээс Инновацийн тухай хуулийг баталсан ч амьдрал дээр хэрэгжилт нь хангалтгүйн улмаас үүнийг засч, сайжруулах асуудал бий гэдгийг онцлоод ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг дуулгав. Мөн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахгүйгээр шинжлэх ухааны салбараа хөгжүүлж чадахгүй. Тийм ч учраас нэгдсэн ойлголцолд хүрч энэ салбарыг хөгжүүлэх цаг нь болсон гэдгийг гишүүн Д.Гантулга онцоллоо.
УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсгийн гишүүд 2017 оны 01-р сараас эхлэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Шинжлэх ухааны технологийн сан болон Шинжлэх ухааны академийн их, бага чуулганы гишүүд, Их, дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын хүрээнд шинжлэх ухааны бодлого салбарын бодлого, эрх зүйн орчин болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэд хэдэн удаа томоохон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго нь шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг шинэчлэн тодорхойлж, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг улс орны тулгамдсан асуудалд төвлөрүүлж, үр дүнг дээшлүүлэх замаар хөгжлийн гол хөдөлгөгч хүч, тэргүүлэх салбарын хэмжээнд хүргэхэд бодлого, эрх зүйн орчны хүрээнд ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар санал солилцоход чиглэгдэж байлаа.
Энэ үеэр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, ноу-хау болон гарааны компаниудын үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн дэлгэгдсэн байсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр Шинжлэх ухааны академи болон харьяа хүрээлэнгүүдийн төлөөлөл танилцуулга хийж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бодит үр дүн, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавив.
Сэтгэгдэл (3)
(103.9.90.227)
за ÑÑ Ð»ÑÑд ÑÑÑ Ð·Ò¯Ð¹Ð½ ÑинÑÑлÑл Ñ Ð¸Ð¹Ñ Ñ ÑÑÑгÑÑй л дÑÑ. ÐÐºÐ°Ð´ÐµÐ¼Ð¸Ñ Ð½Ð°ÑÑ Ð¾Ð»Ð³Ð¾Ð´Ð¾Ð³ ÑаÑÑн Ñ Ð°Ð³Ð°Ñ ÑÐ°Ñ ÑөгÑөг Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñийг ÑÐ¼Ð°Ñ Ñ Ð°ÑÐ³Ð°Ð°Ñ Ñ Ð°Ð¼Ð°Ð°Ð³Ò¯Ð¹ Ð°ÐºÐ°Ð´ÐµÐ¼Ð¸Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ñ ÑиглÑлд Ñ Ó©ÑөлÑөн Ð±Ð°Ð¹Ñ . ÐндÑÑÑ Ð¾Ð»Ð¾Ð½ Ñвгүй Ñм ÑÑÑ Ð°Ð¹Ð½ а даа
иÑгÑн (139.5.217.80)
Яанаа, Ð±Ò¯Ñ Ð¸ÑлÑÑ ÑÒ¯Ò¯. 1800 ÑÑдÑмÑÑн ÑÑдлааÑÑай гÑÑ Ñд...
ÐÑгÑн (103.229.120.72)
ШУРÑÑ Ð»ÑÑд бүÑÑийн ÑинÑÑлÑл Ñ Ð¸Ð¹Ð²Ñл ÑаÑан Ñм бÑ? ÐкадемиÑдад ÑÑÑгÑвÑÑÑÑÑ Ð³Ð°Ð´Ð½Ð° ÑÐ°Ñ Ð±Ò¯Ñ 500 000 гаÑÑй Ñөг-ийн ÑÑÑгÑлÑг Ð±Ò¯Ñ Ð½Ð°ÑааÑаа өгдөг. ÐÐ½Ñ Ð½Ñ Ð¶Ð¸Ð»Ð´ÑÑ 400 ÑÐ°Ñ Ð°Ð¼ ÑÐ°Ñ Ð±Ð¾Ð»Ð¶ академийн ÑÓ©Ñвийн нÑлÑÑд Ñ Ñвийг ÑзÑлдÑг гÑÑÑн. УлÑÑн ÐÐ Ñ Ò¯Ð½Ð´ үед үүнийг ÑÑÑ Ó©Ó©ÑÑÐ»Ó©Ñ Ð½Ñ ÑÑÑ Ð°Ð» Ð±Ð¸Ñ Ò¯Ò¯. ÐÐ½Ñ ÐÐºÐ°Ð´ÐµÐ¼Ð¸Ñ Ð³ÑÑ 80-90 гаÑÑан Ñ Ó©Ð³ÑÑүүддÑÑ Ð±Ð°ÑÑлалаа гÑÑд ÑÐ½Ñ Ð¼Ó©Ð½Ð³Ð¸Ð¹Ð³ Ð½Ñ Ð¾Ð»Ð³Ð¾Ð¾Ð´ амÑÐ°Ð°Ñ Ð°Ð´ ÑÑд Ð¾Ð³Ñ Ñ Ð¾Ñ Ð¸ÑÐ¾Ñ Ð³Ò¯Ð¹, ÑаÑÐ³Ð°Ð»Ð·Ð°Ñ Ñ Ò¯Ð³Ò¯Ð¹ Ð±Ð°Ð¹Ñ . ЦааÑид ШУ-Ð½Ñ Ð¾Ð½Ñгой бүÑÑÑлÑÑй Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñийг ШУÐ-ийн академиÑид Ð´Ð°Ñ Ð¸Ð½ ÑалгаÑÑÑлж Ñагаад Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð³Ò¯Ð¹ гÑж. ÐÑÑÑ Ð½Ñ Ò¯ÐµÐ´ ÐШ ажилÑнÑÑдÑг үелÑÑд "ÐÑеаÑÑеÑÑаÑи" бÑÑÑ Ð´Ð°Ñ Ð¸Ð½ ÑалгаÑÑÑлалÑад оÑÑÑлж Ð¼Ð°Ñ Ñайн ÑалгаÑÑÑлж байж ажиллÑÑлдаг жÑÑамÑай байÑнÑг Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ñанаж л байгаа. Ðөн ÐÑдÑмÑÑд доÑÐ¾Ñ Ð½ÑÑаг нÑÐ³Ð°Ð°Ñ ÑалÑÑан Ñ ÑÑÑÐ°Ð¼Ñ ÑÑдÑмÑÑд олон Ñ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð° Ð½Ñ Ð½ÑÑÑ Ð±Ð¸Ñ. ÐÐУ, Япон зÑÑÑг оÑонд баÑаг ШУ-Ð½Ñ ÑÐ¸Ð½Ñ Ð½ÑÑÐ»Ñ Ñ Ð¸Ð¹Ñ ÑаÑанд Ñваа залÑÑÑÐ°Ð°Ñ ÐкадемиÑид нÑÑ Ð´ÑвÑүүлÑÑ Ñд нÑгийг Ð½Ñ Ñ Ð°Ð²Ð°Ð°Ð³Ò¯Ð¹ Ð½Ñ ÑÐ½Ñ Ð°ÐºÐ°Ð´ÐµÐ¼Ð¸Ñдийн Ñ Ð¾ÑÑогдолÑг илÑгÑж бÑй бÑÑ ÑÑ. ÐÑдÑмÑÑд Ð½Ñ Ñадал мÑÑÑай, ШУ Ð½Ñ Ñ Ò¯Ñгүй Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð¾Ð¾Ñ Ðам, ÐÓ©Ó©, Ñдган, мÑÑÑг ÑөлөгÑдийн академүүд Ñ Ò¯Ñ ÑÒ¯ÑÑн иÑж ШУ-Ð½Ñ Ð±Ð°Ð¹ÑÑг ÑзлÑÑд ÑÐ½Ñ Ð°Ñд олон мÑÑ Ð°Ñ ÑÒ¯ÑÑÐ³Ñ Ð°Ð²Ñаж Ñ Ð°ÑÐ°Ð½Ñ Ñй бүдүүлÑг болж Ð°Ð°Ñ Ð·Ð°Ð½, авилгал, Ñ ÑÑл Ñ Ð°Ñ ÑÑлÑ, ÑÑнал ÑаÑаалдаа авÑаж ÑÐ»Ñ Ð¾Ñон Ó©Ñөнд оÑж Ó©Ñөнд идÑгдÑж, дампÑÑÑÐ°Ñ Ð°Ð´ Ñ Ò¯ÑÑÑд байгаа бÑÑ ÑÑ. "