“Монгол бичгийн улсын уралдаан-2017”-ыг зарлалаа

 

        Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан-2017”-ыг энэ сарын 29-нд зохион явуулахаар болжээ. Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү улсын уралдааныг МУИС-аас 16 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

 

Уралдааныг Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, ЕБС-ийн мэргэжлийн багш, Их, дээд сургуулийн оюутан, Бүх нийтийн хүрээнд гэсэн ангиллаар явуулах аж.

 

Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид “Эх хэл, монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” сэдвийн дагуу монгол бичгээр алдаагүй зөв, сайхан найруулгатай, хичээнгүй, 120-140 үгэнд багтаан зохион бичсэн байна. Бийр, хулсан ба төмөр үзэг гэх мэт аль ч хэрэгслээр бичсэн байж болно. Бүтээлийг энэ сарын 25-ныг хүртэл МУИС-ийн хичээлийн II байрны 305 тоотод хүлээн авна. Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудас (www.num.edu.mn; http://ims-num.org)-аар зарлах аж. 

 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)