ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

 

        

        Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчийн бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт эхэлсэн билээ. Бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна.

 

Бүртгэлийн цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байгаа юм.

 

Шалгалтад бүртгүүлэхдээ:

 

  • Цахим үнэмлэх

 

  • Чээж зураг

 

  • Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл

 

  • И-мэйл хаяг Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

 

Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны  http://www.esis.mn боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.

 

МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан http://www.eec.mn вэб сайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

 

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш http://www.eec.mn сайтаас хэвлэн авна.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)