”Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэн яармаг өнөөдөр эхэлнэ
- 2017-04-21
- Боловсрол
- 0
"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг энэ сарын 21-24-ний өдрүүдэд "Мишээл экспо"-д зохион байгуулагдана. Үзэсгэлэн яармагт БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд оролцох юм.
Үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах ангийн төгсөгчдөд мэргэжил сонголтын чиг баримжаа олгох, эцэг, эхчүүд, сурагчдыг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангана. Түүнчлэн "Боловсролын зээлийн сан", арилжааны банкуудын хамт ажиллаж тус зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, газар дээр нь шийдвэрлэх зэрэг хэд, хэдэн онцлог үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж.
С.Наран
Сэтгэгдэл (0)