Мэргэжил сурталчлах өдөрлөг болж байна
- 2017-04-29
- Боловсрол
- 0
Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулиас зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөг нь СУИС-ийн элсэгчдэд зориулсан мэргэжил сурталчлах хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн 16.00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхимийн эрхлэгч Н.Сэргэлэн “Өнөөдөр гурав дахь жилдээ Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит уг өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт манай сургуулийн 15 мэргэжлийн ангийн оюутнууд өөрсдийн зурсан, бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд сургуулиа танилцуулах, сонирхсон хүүхдүүд мэргэжлээ зөв сонгон авьяасаа хөгжүүлэхэд нь туслах зорилготой” ажээ.
С.Наран
Сэтгэгдэл (0)