Хүүхдээ яаралтай бүртгүүлээрэй
- 2017-05-01
- Боловсрол
- 0
2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай 32623 хүүхэд элсэх бөгөөд бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл явагдах юм байна. Энэ жил нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлж байгаа бөгөөд таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй байгаа аж. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна.
Бүрдүүлэх материал:
1. Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
3. 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
4. Шаардлагатай тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн лавлагаа болон байрны оршин суух гэрээг үзнэ.
5. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ
С.Наран
Сэтгэгдэл (0)