19 сая үг хэллэг бүхий монгол хэлний мэдээллийн сан байгуулжээ
- 2017-05-22
- Боловсрол
- 0
ӨМӨЗО-ны мэргэжилтнүүд хэл, соёлоо хамгаалах ажлын хүрээнд 19 сая үг хэллэг бүхий монгол хэлний мэдээллийн сан байгуулжээ.
Уг мэдээллийн санг байгуулах саналыг Өвөр Монголын их сургуулиас 2012 онд анх санаачилсан бөгөөд мэдээллийн санг байгуулахын тулд тус сургуулийн эрдэмтэн, багш нар 1980-аад оны монгол хэлний баримтуудыг цуглуулсан аж.
Энэхүү мэдээллийн сангийн агуулга нь толь бичиг, дүрэм ба уран зохиол зэрэг өргөн цар хүрээг хамарчээ. Мөн мэдээллийн санд монгол-мандарин хэлний цахим толь бичиг ажиллаж байгаа юм байна.
С.Наран
Сэтгэгдэл (0)