ЭЕШ маргааш эхэлнэ
- 2017-06-13
- Боловсрол
- 0
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.
Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсэгт дарна. Дараа нь зүүн дээд буланд байрлах хэвлэх гэсэн хэсэгт дарж хэвлэх ёстой аж. Шалгуулагчид Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх юм байна.
Б.Батаа
Сэтгэгдэл (0)