Зуны зугаатай өдрүүдээ “Этүгэн” бүрэн дунд сургуулийн “Хөдөлмөр” зусланд өнгөрүүлээрэй

 

        Нарлаг зуны зугаатай өдрүүд эхэлсэн энэ цаг үед хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг хаана, хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөгөөгүй бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Тодруулбал, зуны урин  цаг дэлгэрч, хүүхдүүдийнхээ зуны амралтыг үр дүнтэй, сайхан дурсамжтай өнгөрөөх хүсэлтэй  эцэг  эхчүүд  та бүхэнд  хандан  дараах  мэдээллийг  хүргэж байна. Этүгэн бүрэн  дунд сургууль өөрийгөө хөгжүүлсэн, зорилгодоо эзэн болсон хүүхдийг бэлтгэх зорилгын хүрээнд сайн үйлийг хэрэгжүүлэгч хүүхэд, шинжлэх ухаанч хандлагыг хэрэгжүүлэгч хүүхэд, авьяас чадвараа хөгжүүлэгч хүүхэд, амьдрах арга, ухааныг хэрэгжүүлэгч хүүхэд гэсэн зорилтуудыг бодит дадлагаар олж авах боломжийг сурагчдад олгосон сургуулийн хөтөлбөр юм. 

 

Дунд сургуулийн  6-10-р  ангийн  сурагчид  Төв аймгийн  Эрдэнэ сумын  нутагт  байрлах Этүгэн сургуулийн Харзтай буюу Хөдөлмөр зусланд   амьдрах  чадвар,  хөдөлмөрийн арга ухаанд сургах үйл  ажиллагаагаа эхлэхэд  бэлэн болоод байна.

 

Сурагчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн  таатай орчныг  хангахад  анхааран ажиллаж  эмч,  ахлах  тогооч, хөтөлбөр  хариуцсан багш, сургалт  хариуцсан багш гээд нийт  7  хүн ажиллана. 

 

Сургалтын хөтөлбөрт монгол ёс заншил, уламжлал ахуйтай танилцах үүднээс гэр барих, малчин айлд зочилж мал маллах арга ухаанд суралцахаас гадна өөрсдийгөө сорих сорилтод хөтөлбөр, хээрийн аялал зэрэг хөтөлбөрүүдээс гадна хувь хүний хөгжлийн сургалтууд, англи хэлний ярианы сургалтууд явагдана.

 

Энэ  жилийн  “Хөдөлмөр”  зуслан нэг ээлж ажиллах бөгөөд  25 – 30 сурагч  амарна.  Орчин  нөхцлийн хувьд  хотоос 85 км  зайтай, уулын  энгэрт, голын  эргээс 300м  зайнд  байрлана.  Нэг  байшинд 4-5  хүүхэд  амарна. Ундны  усны  аюулгүй  байдлыг  хангах зорилгоор гүний худаг гаргасан,  24  цагийн гэрэл цахилгаантай,  утасны  сүлжээ  барихгүй  юм. Тиймээс хүүхдүүд гар  утас авч явахгүй.  Хүндэтгэн үзэх  шалтгаанаас бусад  тохиолдолд  ар гэрийн эргэлт хүлээж авахгүй.  

 

Бэлтгэх  зүйлс: 
1.    Хувцас
a.    Нарны малгай,  биеийн  тамирын  хувцас,  ажлын бээлий
b.    Өглөө, орой  сэрүүнд  өмсөх  биед  эвтэй дулаан хувцас
c.    2-3 ээжлийн  гутал байвал сайн
d.    Малчин айлд  очиход  өмсөх  энгийн  дээл  /загварын  биш/, эсвэл  биед эвтэй хувцас
2.    Ариун  цэврийн  хэрэгсэл /00 цаас,  шүдний оо,  гарын  саван,  алчуур,  шампунь  гм/
3.    Биед  таарсан  дулаан  хөнжил, гудас  /мешок тохиромжгүй/
4.    Myhistory бэлдэх /төрсөн  түүх,  сурсан зүйл, сонирхол, гэр бүл,  дурсамжтай мөч гм/
5.    Малчин айлд өгөх бяцхан бэлэг
6.    Гэрийн тухай ерөөл, магтаал мэдэж ирэх
7.    Тэмдэглэлийн дэвтэр, үзэг бал

 

Хориглох  зүйлс:
1.    Гар  утас авч  явахгүй
2.    iPad, жижиг  тоглоом,  лего, цахим тоглоом  авч явахгүй
3.    Газтай ундаа, чипс, чихэр  гэх  мэт  амттан  авч явахгүй
Зуслангийн  төлбөр  нэг   сурагч 160,000₮ бөгөөд  үүнд амь даатгал, унаа, байр, хоол,  хөтөлбөрийн хэрэглэгдэхүүний  үнэ бүрэн багтжээ. 

 

Төлбөрийг 2017.06.15-ны өдөр хүртэл ХААН  БАНК-ны   5037212383 тоот  ЕБ Этүгэн сургууль дансанд  төвлөрүүлнэ  үү.  /гүйлгээний утганд  одоо сурч  буй анги, овог  нэрийг  тодорхой  бичнэ/. 

 

Асуулт,  санал  хүсэлт байвал  88819100,  90080709 утсаар  холбоо барина  уу.

 

 

С.Наран 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)