ЭЕШ өнөөдөр орон даяар эхэлнэ

 

        Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.
 

ЭЕШ өнөөдөр 12.00 цагт монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ. ЕБС төгссөн 16 нас хүрээгүй шалгуулагчид төрсний гэрчилгээ болон сүүлийн 3 сарын дотор авахуулсан чээж зурагтай сургуулийн захирлын тодорхойлолттой шалгалтад ирэхийг Боловсролы үнэлгээний төвөөс анхааруулсан байна.
 

Мөн шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй аж.
Шалгалтад орохдоо дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
 

•    Бүртгэлийн хуудас / Баталгаажуулсан байх/
 
•    Суудлын хуваарь
 
•    Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
 
•    Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг

 


 

 

С.Наран 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)