Шинэ элсэлт, шилдэг боловсрол 2017” үзэсгэлэн яармаг болно
- 2017-06-28
- Боловсрол
- 0
Жил бүр болдог “Шинэ элсэлт, шилдэг боловсрол 2017” үзэсгэлэн яармаг Монголын үндэсний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 2-7-нд болох аж.
Тус үзэсгэлэн яармагт БСШУСЯ-аас аттестатчилагдаж, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежууд оролцож, сургуулиа сурталчилна. Мөн гадаадын сургуулиудын төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулж дэлгэрэнгүй мэдээлэл олгож, шинээр элсэгчдийг бүртгэх юм байна.
Б.Батаа
Сэтгэгдэл (0)