Манайд 50 гаруй орны 6000 гаруй хүүхэд цуглана

 

 

 

 Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд дөрвөн жилд нэг удаа зохиогддог Ази-Номхон далайн орнуудын Жембори болох гэж байна. Манай улс 2012 онд Бангладеш хотод болсон 30 дугаар Жемборийн үеэр уг үйл ажиллагааг зохион байгуулах эрх авчээ. Жембори энэ сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд болох аж.

 

Өсвөрийн хүүхэд, залуучуудын майхант зуслан буюу жембори нь олон улсын скаут хүүхдүүдийг нэг дор цуглуулдаг томоохон арга хэмжээ юм. Энэ жил 31 дэх удаагаа буюу Монголд анх удаа болох гэж байна.

 

 Тус Жемборид 50 гаруй улсын 2000 гаруй скаут хүүхэд, зочид, төлөөлөгч нийлсэн 3500 орчим хүн оролцохоо мэдэгдээд байгаа ажээ. Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс 4000 гаруй хүүхэд, 1500 орчим багш, скаут оролцох мэдээлэл байна.

Өнгөрсөн жил тус арга хэмжээг Монгол Улсад болох томоохон үйл ажиллагааны жагсаалтад оруулж, тогтоол баталсан.

 

 Үүний дагуу Ерөнхий сайд энэ онд захирамж гарган, Ази-Номхон далайн орнуудын Жембори зохион байгуулах Үндэсний хороо байгуулж, даргаар нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, дэд даргаар нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг томилсон билээ.

 

Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ учраас Засгийн газраас тодорхой санхүүжилт гаргаж байгаа аж. Одоогоор бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа юм байна.

 

Монголын скаутын холбооныхон сургагч багш нарыг бэлтгэж байгаа бол Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 21 аймаг дахь салбарынхан хүүхдүүдийг бүртгэх, зардлыг нь шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч буй аж. Мөн гадаадын зочид, хүүхдүүд ирэх учраас тэднийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, Монгол Улсыг сурталчлах хөтөч, тайлбарлагч бэлтгэх зэрэгт холбогдох газрууд нь анхаарлаа хандуулан ажиллаж буй м байна. Тодруулбал, БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрынхан өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа аж.

 

                                                                                                                                                                                     Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)